Direct Express Line -ийн захиалгаар тэдний бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ цэнийг харуулсан CG постер дээр ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд концепц гаргахаас эхлээд эцсийн рендер хүртэлх бүх шатыг гүйцэтгэсэн юм.

Direct Express Line нь Монгол, Австралийн хооронд хурдан, найдвартай, аюулгүй мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлдэг итгэмжлэгдсэн байгууллага юм. Тэдний зорилго бол хамгийн итгэлтэй, шинэлэг, хэрэглэгч төвтэй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч байж, хялбар, хурдан, аюулгүй санхүүгийн шийдлийг үйлчлүүлэгчиддээ хүргэх явдал юм.




Заримдаа нэг зураг мянган үгийг орлодог гэдэг. Direct Express Line -аас ирсэн даалгавар нь Шинэ жилээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн амжилттай сурталчлах мөн түүнтэй холбоотойгоор зар сурталчилгаа гэхээсээ илүүтэй уран сайхны тансаг мэдрэмж өгөх тухай байсан юм. CG технологийн тусламжтайгаар бид зөвхөн зураг биш, тухайн брэндийн амьд, сэтгэл татам харилцааг бүтээхийг зорилоо.

Та ч бас өөрийн брэнддээ зориулж ийм CG дизайн хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Хариулт үлдээнэ үү