XUI буюу “Иксюү” бол хүрэх, мэдрэх гэсэн утга учраас санаа авч зохиосон гурван үсгийг нийлүүлж уншихад таны оюун ухаан, мэдрэмжид хүрэх зорилготой зар сурталчилгааны компани юм.

Манай компани 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дизайны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагаас үүсэн бий болсон компани юм.
Орчлон ертөнц, байгалд ямар нэгэн зүй тогтлоос үүсэх сэтгэл хөдлөл, оюун ухаан нь нэгээс нөгөө зүйлд нөлөөлж байдаг. Бидний ажил энэхүү байгалийн зүй тогтолтой ижил замаар аливаа зүйлсийг хооронд нь зохицолтой хэлбэр дүрсээр холбож, нэг нь нөгөөдөө утга учиртай нөлөөлөх тэрхүү орон зайг бүтээхэд оршдог.

Өнгөрсөн цагийг өв уламжлал гэж нэрлэдэг. Одоо цагийг орчин үеийн технологи гэж нэрлэдэг. Ирээдүйг алс холын эрхэм зорилго гэдэг. Эдгээр утга санааг дараах аргаар бүтээдэг.

Та дээрх загвар бүтээх төрлөөс сонгож цаг алдалгүй ашигтай дизайн бүтээх төгс найрлагыг захиалах боломжтой. Жишээлбэл:

Ai болон Сошиал медиа постер гэсэн үйлчилгээг авсан гэж бодъё, та сурталчилгаандаа холбоотой зургад санаа чилээхгүй, постер бүтээж буй дизайнер өөрөө байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, болон дизайнд тохирсон Ai зургийг үүсгээд ажиллах боломжтой. Ai зураг, ведио аль нь ч бай дангаараа биш текст, хэлбэрүүд тэдний уялдаа холбоог хэнд хэзээ, ямар арга замаар хүргэх нь ашигтай бөгөөд чухал байдаг. Дүрслэл энгийн байсан ч зөв зохицол заавал ажилладаг.

Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй ярилцаж тайлбарлахад танд тохиромжтой найрлагыг санал болгодог.

Мэдээж бид бүтээлч, үнэ цэнтэй зүйлсийн талаар бодлогошрох дуртай.

Бидний тухай сонирхсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.


Сэтгэгдлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сошиалд холбогдъё

Манай нийтлэл танд үнэ цэнтэй санагдсан бол сошиалд хуваалцаарай. Биднийг дагаж, шинэ санаа, мэдээг цаг тухайд нь аваарай.

Хуваалцах хаягууд: