Direct Express Line CG Poster Design

Direct Express Line -ийн захиалгаар тэдний бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ цэнийг харуулсан CG постер дээр ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд концепц гаргахаас эхлээд эцсийн рендер хүртэлх бүх шатыг гүйцэтгэсэн юм.

Direct Express Line нь Монгол, Австралийн хооронд хурдан, найдвартай, аюулгүй мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлдэг итгэмжлэгдсэн байгууллага юм. Тэдний зорилго бол хамгийн итгэлтэй, шинэлэг, хэрэглэгч төвтэй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч байж, хялбар, хурдан, аюулгүй санхүүгийн шийдлийг үйлчлүүлэгчиддээ хүргэх явдал юм.

Анхны ноорог шатанд шинэ жил болон захиалгчийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой композицын хэд хэдэн хувилбарыг туршиж үздэг. Энэхүү хөшигний ард өрнөдөг ноорог бол захиалагчийн санааг дижитал ертөнцөд хамгийн оновчтойгоор “буулгахад” тусалдаг хамгийн чухал хэсэг юм.

Төгс постер болж дуусахад олон удаагийн туршилт, сайжруулалтын үр дүн байдаг.

Заримдаа нэг зураг мянган үгийг орлодог гэдэг. Direct Express Line -аас ирсэн даалгавар нь Шинэ жилээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн амжилттай сурталчлах мөн түүнтэй холбоотойгоор зар сурталчилгаа гэхээсээ илүүтэй уран сайхны тансаг мэдрэмж өгөх тухай байсан юм. CG технологийн тусламжтайгаар бид зөвхөн зураг биш, тухайн брэндийн амьд, сэтгэл татам харилцааг бүтээхийг зорилоо.

Та ч бас өөрийн брэнддээ зориулж ийм CG дизайн хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.


Сэтгэгдлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сошиалд холбогдъё

Манай нийтлэл танд үнэ цэнтэй санагдсан бол сошиалд хуваалцаарай. Биднийг дагаж, шинэ санаа, мэдээг цаг тухайд нь аваарай.

Хуваалцах хаягууд: